Д.Нарангэрэл: Хүүхдэд сэтгэл зүйн дарамт өгөхгүйгээр энэ хичээлийн жилийг дуусгах ашаардлагатай байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Сүүлийн гурван хоногийн хугацаанд өвчлөл нэг саяар нэмэгдлээ. Энэ нь дэлхий даяар коронавирусийн тархалт буурахгүй байгааг харуулж байна. Зарим орнуудад коронавирусийн халдвар буурах хандлага ажиглагдаж байгаа ч эргээд хяналтдаа аваад байсан Европ, Азийн нэлээд оронд өвчлөл дахин сэргэх хандлагатай байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 265 мянган хүн халдвар авч, 5000 гаруй хүн эндсэн байна.
24 цагийн хугацаанд манай хөрш ОХУ-д 4980 хүн өвчилж 60 хүн эндсэн байна. Харин БНХАУ-д 32 тохиолдод шинээр бүртгэгдсэний 17 нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол гэж үзсэн байна.
Япон улсад 24 цагийн хугацаанд 600 хүн шинээр халдвар авч, 14 хүн эндсэн байна. Сүүлийн сар гаруйн хугацаанд Япон улсад өвчлөл, эндэгдэл тасралтгүй нэмэгдэж байна.
БНСУ-д 248 хүн шинээр халдвар авсны 10 нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол гэж үзсэн байна. Тус улсад сүүлийн хоёр долоо хоногт шинээр бүртгэгдсэн халдварын 20 гаруй хувьд нь хавьтлын судалгаа хийх боломжгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс иргэдийн сайн дураараа шинжилгээ хийлгэхийг зөвлөж байгаа юм байна.
Ковид 19-ийн талаар БНХАУ-ын судлаачид Ковид 19-ийн эсрэг авч байгаа хариу арга хэмжээний дүрэм журмыг хүн бүр дагаж мөрдөх ёстой гэж үзэж байгаа. Олон хүн цуглуулсан арга хэмжээ Ковид 19-ийн нөхцөл байдлыг улам дордуулна гэдгийг өнгөрсөн найман сарын үйл явц харуулж байгаа.
Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд сүүлийн 14 хоногт дор бүрнээ бэлтгэл хангасан өдрүүд өнгөрлөө. Орон бүр өөрийн онцлогт тохирсон арга хэмжээг авч байна. Нийтлэгээр анги дүүргэлтийг багасгах, амны хаалт зүүлгэх, гар угаах орчин бүрдүүлэх зэрэг эрүүл ахуйн арга хэмжээнээс гадна хүүхдийг зөв ханиаж, найтахад сургах, алсын зайнаас мэндэлж сургах, нийтийн тээврийн хэрэгслээр сургуульдаа очихгүй байх гэсэн зөвлөмжүүдийг өгч хэрэгжүүлж эхэлж байна.
Мөн нэг анхаарах зүйл нь Ковид 19-тэй холбоотойгоор хүүхдэд сэтгэл зүйн ачаалал, дарамт өгөхгүйгээр энэ хичээлийн жилийг дуусгах арга хэмжээ авах шаардлагатай байна.
Манай улсын хувьд тусгаарлах ажиглалтад 301 хүн шинээр орж, 328 тусгаарлалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн, одоогоор 3429 хүн тусгаарлах ажиглалтад байна. Эдгээрт 32 их эмч, 95 дадлагжигч эмч, 97 төрийн албан хаагч үйлчилж байна.
Түүнчлэн Цэргийн төв эмнэлэгт 61 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ