Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил маргаашнаас 09:00 цагт эхэлнэ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарь маргаашнаас эхлэн 09:00-18:00 болон өөрчлөгдөнө. 


Нийслэлийн Засаг даргын 2019 оны тавдугаар сарын 8-ны захирамжаар дулааны улиралд буюу зургаадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08:00 цагт эхэлж, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09:00 цагт байхаар тогтоожээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ