Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, ахмад дайчидтай уулзана

Оросын шинжлэх ухаан, соёлын төвд

09:00 цагаас "Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.

Эрүүл мэндийн яам

11:00 цагаас "COVID-19" халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийнэ.

Оросын шинжлэх ухаан, соёлын төвд

11:00 цагаас “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

Батлан хамгаалах яаманд

11:00 цагаас Чөлөөлөх дайны 75 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, ахмад дайчидтай уулзана.

Офицеруудын ордонд

12:10 цагт Залуу жанжин, Хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн бичиж, 1975 онд хэвлүүлсэн “Олон жилийн зузаан нөхөрлөл” номын хоёр дахь хэвлэлийн нээлт болно.

ШӨХТГ-т

14:00 цагаас МСНЭ, ШӨХТГ хамтран Хэвлэл мэдээллийн орчинд орон нутгийн сонгуулийн үеэр мөрдөх хууль эрх зүйн зохицуулалтын талаарх зөвлөмж, хэлэлцүүлэг зохион байгуулна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ