ЭМЯ: Давтан шинжилгээгээр хоёр хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.09.02) "Covid-19" халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Сүүлийн  24 цагийн хугацаанд ОХУ-д шинээр 4029  4029 хүн халдвар авч, 123 хүн эндсэн байна. Тус улсад өвчлөл өндөр хэвээр байгаа бөгөөд өнөөдөр "Covid-19″ халдвараар өвчилсөн нийт хүний тоо нэг саяд хүрлээ. Харин БНХАУ-д халдварын 20 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс найман тохиолдол нь гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Япон улсад 24 цагийн дотор 633 хүн шинээр халдвар авч, 13 хүн эндсэн. Тус улсын Засгийн газраас коронавирусийг илрүүлэх шинжилгээний чадамжийг дээшлүүлэх арга хэмжээ авч, өдөрт 200 мянган хүнийг шинжлэх боломжтой болжээ. БНСУ-ын хувьд 267 хүн шинээр халдвар авсны 14 нь гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр нийт 484 хүнд шинжилгээ хийхэд 482 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Хоёр хүний баталгаажуулах шинжилгээнд халдвар илэрсэн бөгөөд тэд наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 59 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй хүмүүс юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ