Д.Дорлигжавт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Монгол Улсын Ерөнхий прокурор, ардчиллын анхдагчдын нэг Д.Дорлигжавт холбогдох эрүүгийн гэмт хэргийг Нийслэлийн Прокурорын Газар хүчингүй болгожээ.
Түүнийг Монгол Улсын Ерөнхий Прокуророор ажиллаж байх үедээ "Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболдыг айлган сүрдүүлж, онц их хэмжээний мөнгө авсан гэх үндэслэлээр шалгаж байсан юм.
Дашрамд дурьдахад ардчиллын анхдагчдын нэг Д.Дорлигжав нь хэдийгээр УИХ-ын сонгуульд нэг ч удаа ялалт байгуулж үзээгүй боловч Монгол Улсын Шадар сайд, Батлан Хамгаалахын Сайд, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий Захирал, АН-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайдаар тус тус ажиллаж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ