“Майсак” далайн шуурга умардыг чиглэж буйг БНСУ-ын Ус, цаг уурын албанаас мэдээлэв

"Майсак" далайн шуурга 370 км тойрог үүсгэн, 30-50 метр секундийн хурдтайгаар БНСУ-ын Чежү, Өмнөд, Умард Кёнсан болон Гангвон мужийг дайран умардыг чиглэж буйг тус улсын Ус, цаг уурын албанаас мэдээлэв.

Түүнчлэн энэ далайн шуурга нь өнгөрсөн долоо хоногт Солонгосын хойгийн баруун эргийн дагуу өнгөрсөн "Бави" далайн шуурганаас хүчтэй, 2003 онд тус улсад бүртгэгдсэн их хэмжээний хохирол учруулсан "Маеми" далайн шуургатай ижил төстэй байж болзошгүйг иргэддээ сануулж, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Иймд БНСУ-ын дээр дурдсан муж, нутагт оршин суугаа монгол иргэд энэ өдрүүдэд байгалийн гэнэтийн аюул осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, далайн эрэг, уулаар аялахгүй, зайлшгүй шаардлагагүй бол гадуур зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа
консулын газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ