Цэцэрлэгүүдэд 500 сая төгрөгөөр халдваргүйжүүлэлт хийжээ

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар мэдээлэл өгөв. Тэрбээр “Улсын хэмжээнд 1475 цэцэрлэгт 199 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр хичээл сургалтын үйл ажиллагааг эхэллээ. Цэцэрлэгүүдэд нийт 500 сая төгрөгөөр мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн. Халдварт өвчнөөс сэргийлэх ажилд эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлага өндөр бий. Хүүхдүүдээ маск зүүлгэж, гарыг нь сайн угаалгах, дархлааг нь дэмжих хэрэгтэй" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ