Мөнгөн ус худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүллээ

Говьсүмбэр аймгийн харьяат иргэн З.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны тус аймгийн төв Сүмбэр сумын нэгдүгээр баг Төмөр замын ажилчдын холбоо шар байрны урд талын чингэлэг дотор Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт бодисын жагсаалтад орсон 14.4 кг мөнгөн усыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалж байсныг Экологийн Цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ