Ухаалаг тоолуурын үйлдвэр байгуулах саналаа илэрхийлэв

Евро стандартын ухаалаг тоолуурын үйлдвэрийг Монгол Улсад байгуулна. Бүгд найрамдах Чех улсын зүгээс "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-тай хамтран ухаалаг тоолуурын үйлдвэрийг хоёр талаас байгуулах саналаа илэрхийлжээ. 

Тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Ийржи Бродский Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй уулзахдаа уг саналыг албан ёсоор илэрхийлж шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. 

Чех Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд 2003-2010 оны хооронд “ДЦС-4” ТӨХК, ДЦС-3” ТӨХК компаниудын түлш дамжуулах цехүүдийн удирдлага хяналтыг амжилттай шинэчилж, “ДЦС-4” ТӨХК-ийн “Химийн ус бэлтгэх аж ахуйн удирдлагын щит, хяналт хэмжилтийн тоног төхөөрөмжуүүдийг шинэчлэх төсөл”, 2014 онд Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөлийн ТЭЗҮ боловсруулах төслийг тус тус хэрэгжүүлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ