Машины цонхоор шидсэн чихрийг авсан зургаан хүүхдийг тусгаарлажээ

Есдүгээр сарын 4-ний орой Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зам дагуу тоглож байсан зургаан хүүхдийг тусгаарлахаар болжээ. Учир нь тухайн үед ОХУ-ын бараа бүтээгдэхүүний транзит тээвэр нэвтрэх явцдаа Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зам дагуу тоглож байсан хүүхдүүдэд машины цонхоор чихэр шидэж өгсөн байна.


Энэ дагуу 6, 7, 9, 12 настай 4 хүүхэд, 5 настай 2 хүүхдийг асран хамгаалагчийн хамт тус сумын эмнэлэгт тусгаарлалтад авч, ариутгал халдваргүйтгэлийг хийлгүүлэн хяналт тавьж ажилласан болохыг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ