Баруун-Урт-Дарьганга чиглэлд 60 километр авто зам барина

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатартай болон аймгийн удирдлагуудтай уулзаж, “Нутгийн зам” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт нэн тэргүүнд хэрэгжүүлэх, ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрийн талаар дахин санал солилцжээ.


Баруун-Урт-Дарьганга /60-ын овоо хүртэлх/ чиглэлийн 60 км автозам нь Халзан, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон зэрэг олон сумдыг хамрахаас гадна Сүхбаатар аймгийн хил орчмын болон Дарьгангын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн чухал нөлөөтэй гэж үзэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байна.


“Нутгийн зам” төслийн хүрээнд 45 сум сууринг аймгийн төвтэй холбох 60-ын овоо хүртэлх 60 км засмал зам 2024 онд багтаж тавигдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ