А.Амбасэлмаа: Батлагдсан 310 тохиолдлоос 296 нь эдгэрээд байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар цаг үеийн ээлжит /2020.09.07/ мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 3600 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд шинээр 365 хүн орж 652 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ.
ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд сүүлийн гурав хоногийн хугацаанд нийт 98 дуудлага ирж коронавируст халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө авчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр ХӨСҮТ-ийн лабораторит нийт 421 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнийг задалбал,
- Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар хотын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 257
- Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн Ачаа тээврийн 27 хүн
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ
- Тусгаарлан ажиглах байранд буй 28 хүний давтан шинжилгээ
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 106 хүний шинжилгээ
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээний хариу тус тус сөрөг гарлаа. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 14 хүн эмчлэгдэж байгаагаас 6 хүний биеийн байдал хүндэвтэр байна гэлээ.
Нийт батлагдсан 310 тохиолдлоос 296 нь эдгээд байна. Эдгэсэн хүмүүсийн 16 нь сувилалд, 25 нь гэрийн ажиглалтад байна. Сүүлийн гурав хоногт нийт 1726 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ