"Тосонцэнгэл суманд тарваган тахлаар өвчилсөн хүний бие маш хүнд байна"

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн байсан хүний бие хүндэрч уушгины хэлбэрт шилжсэн. Энэ хүн өмнө нь сумын эмнэлгээр өмнө нь хоёр удаа үйлчлүүлсэн. Халдвартай иргэнийг тусгаарлан эмчилж байна.


Энэ хүн тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн нь учир ЭМЯ-наас анхаарал хандуулж, халдвар хамгааллын дэглэмд өндөр түвшинд сахин ажиллаж байна. Энэ хүний хавьтал болох 25 хүнийг тусгаарлан тарваган тахлын нян үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан. Уушгины хэлбэрээр өвчилсөн энэ хүний бие маш хүнд байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ