Батноров сумаас гурван ширхэг тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэв

“Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” тухай Эрүүл мэндийн сайдын 2020 оны 24-р албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор 2020 оны 09 сарын 04-06 ны хооронд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв, Авто тээврийн төв, Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран Дадал Норовлин, Батноров, Баян-Адрага, Өмнөдэлгэр сумдаас ирэх замууд дээр байрлаж зорчигч тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж ажиллалаа.


Хяналт шалгалтаар 181 тээврийн хэрэгсэл шалгаж Батноров сумаас 3 ширхэг тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн торгууль нөхөн төлбөрийн арга хэмжээ авхуулхаар өгөөд байна. Хураагдсан гурван ширхэг тулмыг Зооноз өвчин судлалын төвд шилжүүлж нян судлалын лабораторид шинжлүүлэн ажиллалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ