Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сураггүй болсон эрэгтэйг эрэн хайж байна

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 122 км, сумын төвөөс зүүн зүгт 12 км-т орших “Монос” амралтын газарт амарч байсан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат 41 настай, эрэгтэй У согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ есдүгээр сарын 4-ний өдрийн 23.00 цагийн орчимд сураггүй болжээ. Энэ дуудлагыг ОБЕГ есдүгээр сарын 5-ны өдрийн 18.38 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Моносын тохой гэдэг газраас Мандал гэдэг газар хүртэл 8 км-т завьтай урсаж, Сөгнөгөр голын эрэг дагуу 12 км-т явганаар эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. Ингээд өнөөдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ