Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно

Маргааш өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
2020 оны есдүгээр сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр:
- 9 сарын 9,10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 9 сарын 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 9 сарын 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Харин салхи 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд ихэнх нутгаар, 12-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Мөн энэ сарын 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байхыг мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ