Барилгын салбарын ҮЭХ-ны гишүүдэд шагнал гардуулжээ

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор “Кранчдын үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны дарга, кранчин Л.Амаржаргалыг шагнажээ. Тэрээр барилгын салбарт 39 жил ажиллахын зэрэгцээ албан бус салбарын ажилтнуудыг албажуулах хүрээнд барилгын салбарын кранчдыг нэгтгэн ҮЭ-ийн хороо байгуулан ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хангахын төлөө шаргуу ажиллаж ирсэн нэгэн аж.
Түүнчлэн барилгын салбарт 33 жил тасралтгүй ажилласан “Ган-Илч ХХК”-ийн захирал Л.Гантөр, 34 жил тасралтгүй ажилласан “Кранчдын үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны идэвхтэн гишүүн кранчин Д.Нарантуяа нарт “Алтангадас одон”-г тус тус гардуулан өгчээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ