УОК: Сөүл рүү есдүгээр сарын 21-нд нэмэлт нислэг үйлдэхээр болсон

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


Есдүгээр сарын тусгай үүргийн нислэгийн хуваарьт зарим өөрчлөлтүүд орсон болохыг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тухайлбал, 



  • 9 сарын 21-нд Токио хот руу үйлдэхээр төлөвлөж байсан нислэгийн оронд Сөүл хот руу нислэг үйлдэхээр болсон. Энэ мэдээллийг япон, солонгост байгаа иргэддээ хүргэсэн бөгөөд БНСУ-д байгаа иргэдээс нутаг буцах хүсэлтэй иргэдийн  тоо тогтмол нэмэгдэж 5000-д хүрчээ. Иймд уг нөхцөл байдлыг харгалзан БНСУ руу нэмэлт нислэг үйлдэхээр болжээ.
     
  • Токио руу үйлдэх нислэгийг хойшлуулж, аравдугаар сард шилжүүлнэ гэсэн урьдчилсан шийд гаргасан. Учир нь Япон улсад  нутаг хүсэлтэй 700 гаруй иргэн байгаа хэдий ч есдүгээр сард багтан яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэд нь цөөхөн байсан аж. 
     
  • Энэ сарын сүүлээр тусгаарлах байрны нөөцтэй уялдуулан Казахстан улс руу дахин нислэг хийх асуудлыг судлаж байна.

Одоогийн байдлаар нутаг буцах хүсэлтэй 11,800 иргэн байна. Тухайлбал,

  • БНСУ-аас 5000 иргэн
  • АНУ-аас 2000 орчим иргэн
  • Австрали улсаас 700 орчим иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ