Нийслэлийн 52, 57 дугаар сургуульд зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулна

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ)-ийн захирлын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болжээ. Уг хурлаар энэ сарын 21-24-нд нийслэлийн 52, 57 дугаар сургуульд зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулахаар болжээ. Мөн нийслэл, орон нутгийн Боловсролын газруудтай хамтарсан Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын судлагдахууны агуулгын онлайн сургалт ирэх сарын 1-ний өдөр эхэлж буйтай холбоотой мэдээллээр хангах онлайн хурлыг энэ сарын 23-нд зохион байгуулах зэрэг цаг үеийн чанартай мэдээ мэдээлэл солилцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ