МСНЭ, СЕХ, ЦЕГ, ШӨХТГ хамтарсан уулзалт хийлээ

Ирэх аравдугаар сард болох Орон нутгийн сонгуулийн үеэр хэвлэлийнхэн хэрхэн ажиллах талаар мэдээлэл солилцох зорилгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтарсан уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа нараас гадна хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ