Хонконгоос 261 иргэн эх орондоо ирлээ

Хонконг-Улаанбаатар чиглэлийн "ОМ-298" дугаартай тусгай үүргийн онгоц өчигдөр 22:14 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.


Тус онгоцоор АНУ, Австрали, Филиппин, Хонконг, Макаогоос 261 иргэн эх орондоо ирсэн бөгөөд

  • эрүүл мэндийн шалтгаантай 46
  • өндөр настан 37
  • бага насны хүүхэдтэй гэр бүл 52
  • жирэмсэн 3
  • бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байгаа юм.


Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Корпорайт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газруудад тусгаарлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ