Д.Нямхүү: 350 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр "Есдүгээр сарын 7, 8-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 350 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг дэлгэрэнгүй танилцуулбал,
Давтан шинжилгээнүүд:
- Наймдугаар сарын 20-нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 113 хүний шинижлгээ,
- Наймдугаар сарын 27, 28-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 95 хүний шинжилгээ,
- Наймдугаар сарын 20-нд Алтанбулагаар орж ирсэн 45 хүний шинжилгээ,
- Алтанбулагаар орж ирсэн 45 жолоочид мөн халдвар илрээгүй.
- Тусгаарлан ажиглах байранд байгаа 20 хүн,
- Сувилад байгаа 10 хүн,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний шинжилгээнд
Тандалтын зорилгоор хийсэн 10 хүний шинжилгээ байна. Манай улсад нийт батлагдсан тохиолдол 310 байгаагаас эдгэрсэн 296 байгаа бөгөөд сувиллын ажиглалтад 9, гэрийн ажиглалтад 29 хүн байгаа. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 14 хүний 8-ынх нь биеийн байдал хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна.
Өчигдөр 22:00 цагт Хонг-Конгоос 261 зорчигч ирсэн. Эдгээр хүний эхний шинжилгээний хариуг маргааш танилцуулна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ