ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг АТГ-т шалгаж эхэлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Д.Гэрэлийг Авлигатай Тэмцэх Газарт шалгаж эхэлжээ. Түүнийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гомдлын дагуу бусдыг тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдуулан хэрэг үүсгээд байгаа аж.
Мөн түүний хамт ТЕГ-ын хоёр ажилтныг шалгаж байгаа аж.
Д.Гэрэл нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсний дагуу Засгийн газрын наймдугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ