Шугам сүлжээ, тоноглолдоо засвар үйлчилгээ хийлгэхийг сануулав

Иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн  бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй байдаг.

Эзэмшигч нь  өөрийн шугам тоноглолдоо засвар үйлчилгээ хийлгүй явснаар эвдрэл гэмтэл, аваар осол гаргах, өөрийн болон бусад хэрэглэгчдийн цахилгаан тасрах,  өөрсдийн болон бусдын эд хөрөнгө, амь насанд хохирол учруулах өндөр эрсдэлтэй бөгөөд хуулийн дагуу ашиглалт аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон тохиолдолд хэрэглээг түдгэлзүүлдэг аж.

Иймд мэргэжлийн байгууллагад хандаж өөрийн шугам тоноглолдоо хяналт шалгалтыг хийлгэх, жил бүрийн 3-р сараас  9-р сарын 30-ны хооронд засвар үйлчилгээ хийж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ