"Хэлмэгдсэн монгол бичиг мину" нэртэй арга хэмжээ зохион байгуулна

Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр 2020.09.10

"КОРПОРЕЙТ КОНВЕНШН" ЦЕНТР

09:00 цагт: "Итгэл даах төрийн албаны төлөө" төрийн албаны шинэтгэл, ёс зүйн хариуцлага сэдэвт нэгдсэн зөвлөгөөн эхэлнэ. Тус зөвлөгөөнийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээх бөгөөд уг арга хэмжээ энэ долоо хоногийн баасан болон ирэх даваа гарагт үргэлжилнэ.

ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨ

10:00 цагт: Төрийн гурван өндөрлөг Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө. Мөн УИХ-ын Тамгын газрын удирдлагууд хэлмэгдэгсдийн булшинд (Сонгинохайрхан ууланд орших Хамбын овоо) цэцэг өргөнө.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

13:30 цагт: ШӨХТГ өнгөрсөн тавдугаар сард шатахуун түгээх станцуудад хийсэн хяналт шалгалтын дүнгээ танилцуулна. Утас: 91014101

ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨ

13:30 цагт: "Хэлмэгдсэн монгол бичиг мину" нэртэй арга хэмжээ зохион байгуулна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ