Явган хүний шатаар машинтайгаа зорчсон жолоочийг 400,000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг хасжээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёото Приус-30 маркийн автомашины жолооч энэ сарын 8-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, явган хүний шатаар зорчсон зөрчил гаргасанд хариуцлага тооцжээ.
Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ч.Чимэдбат "Тухайн жолоочийн согтуурлын зэргийг хэмжихэд 1.64 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон. Тиймээс тус жолоочид Зөрчлийн тухай хуулийн 17-ийн 3.1-т заасны дагуу Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаатай хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ