ШӨХТГ: Тэс, Шунхлай, Синчи-Ойлын шатахуунаас ус, лаг илэрчээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтынхаа талаар мэдээлж байна. Шалгалтаар хэд хэдэн ШТС-ын шатахуунаас ус, лаг илэрчээ. Түүнчлэн хууль бусаар шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлж байсан гурван зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулсан байна.
Импортоор оруулж буй шатахууны найрлага дахь хүнд металл, хүхрийн агууламж их байгаа нь тээврийн хэрэгсэл эвдэх, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл болж байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ