Тусгай үүргийн онгоц маргааш Токио руу ниснэ

Улсын Онцгой комиссоос  есдүгээр сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3,100 гаруй иргэнээ татан авах шийдвэрийг гаргасан. Тэгвэл маргааш /2020.09.12/ Токио-Улаанбаатарын  нислэгээр иргэдээ татаж авах юм.

Энэ сард болон дараа, дараагийн сард хийх  нислэгийг БНСУ болон АНУ-руу хийнэ. БНСУ-т байгаа иргэдийн хувьд удаа дараа хүсэлт гаргасан хүмүүсийн асуудлыг тэргүүн ээлжид шийднэ.

ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД

  • Есдүгээр сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар 
  • Есдүэгэр сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • Есдүгээр сарын 17-нд Хонгконг-Улаанбаатар /транзит/
  • Есдүгээр сарын 18-нд Истанбул-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • Есдүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ