Өчигдөр Алтанбулагийн боомтоор 96 иргэнийг татан авчээ

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг өчигдөр зохион байгуулжээ.

Хилийн боомтоор нийт 96 иргэнийг нэвтрүүлсэн бөгөөд иргэдийг Дархан-Уул аймгийн  “Дархан” зочид буудалд, Орхон аймгийн “Тэсоро” зочид буудалд тус тус тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ