Сураггүй алга болсон иргэний айлын гэрээс олжээ

Говь-Алтай аймагт адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй болсон 31 настай эрэгтэй А нь эсэн мэнд олджээ. Тэрбээр энэ сарын 7-ны өглөө 10:00 цагийн орчимд адуугаа  Завхан” голоор гаргаж ирэхээр мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 9-нд аймгийн онцгой байдлын газарт ирсэн бaйна.

Эрлийн багийнхан өчигдөр алга болсон иргэнийг Есөнбулаг сум , Жаргалант багийн иргэн А-ийн гэрээс эсэн мэнд олж, аймгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ