ЭМЯ: 422 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 422 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Монгол Улсад коронавирусийн халдварын 311 тохиолдол батлагдсанаас 298 хүн эмчлэгдсэн бөгөөд үүнээс есөн хүн увиллын тусгаарлалтад байна. ХӨСҮТ-д халдвартай 13 хүн эмчлүүлж байгаагаас зургаан хүний бие хүндэвтэр хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.
![]()
СЭТГЭГДЭЛ БИЧИХ