ЭМЯ: 603 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 603 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Монгол Улсад коронавирусийн зөөвөрлөгдсөн халдвар авсан хүний тоо 311 байснаас 298 хүн эдгэрч, 13 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй 13 хүний 6-ийнх нь бие хөнгөн байгаа бол 7 хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж ЭМЯ-аас мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ