Түүхий нүүрс түлсэн зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон цагдаагийн газраас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд тоосгоны үйлдвэрлэл эрхлэгч “Скорпион сервис” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Шалгалтаар тус газар нь Агаарын тухай хууль, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг зөрчин тоосго шатаах зуух, ахуйн зуухандаа түүхий нүүрс түлж байсан тул Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу торгууль ногдуулж, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ