Хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

Улсын онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр 10:00 цагаас эхэлнэ. Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг УОК-ын наймдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар энэ хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг Засгийн газарт оруулан ийн шийдсэн.


Харин өнөөдрийн хуралдаанаар хэрхэн үргэлжлүүлэх саналыг оруулж, шийдвэр гаргана. Мөн ерөнхий боловсролын сургуулийг энэ сарын 21-нээс хэвийн горим буюу ажлын таван өдөр хичээллүүлэх саналыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хуралдаанаар гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ