Наймдугаар сард 4.9 мянган иргэн ажилгүй гэж бүртгүүлжээ

Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний найман сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг өнөөдөр танилцуулсан билээ.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны наймдугаар сард ажилгүй 4.9 мянган иргэн шинээр бүртгүүлсэн. Үүнээс 2.8 (57.8%) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 96 (3.5%) хүнээр өссөн болохыг ҮСХ-ны статистик мэдээ харууллаа.
Мөн тус хугацаанд бүртгэлтэй байсан 939 иргэн ажилд зуучлагдан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
Тодруулбал, Улаанбаатар хотод 2020 оны наймдугаар сард нийт 2000 иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 362 иргэн ажилд зуучлагдан оржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ