Зам дээр хүн мөргөөд хэргийн газраас зугтсан жолоочийг илрүүлжээ

Есдүгээр сарын 12-ны бямба гарагт СХД-ийн 17 дугаар хороо Москвагийн гудамж, “Хархорин зах”-ын хойд замд марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч 37 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироож хэргийн газрын орхин явсан байна. Уг хэрэг бямба гарагийн орой 23:48 цагт болсон ба Тээврийн цагдаагийн алба хаагчид хэрэгтнийг ням гарагийн өглөө илрүүлжээ.


Хүний амь насыг хохироон, хэргийн газрыг орхин явсан жолооч 27 настай ба тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг тогтоосон хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ