Өндөржүүлсэн бэлэн байдлыг аравдугаар сарын 31-нийг хүртэл сунгалаа

Улсын онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр болсон. Хурлаар гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг есдүгээр сарын 15 буюу маргааш дуусах байсныг ирэх аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар санал нэгдэж Засгийн газарт хүргүүлжээ.
Засгийн газрын өнөөдөр 14.00 цагт ээлжит бус хуралдаан зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг нэг шат бууруулах асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар болжээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг "Олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн дагуу хилээ нээхгүй байхаар шийдвэрлэсэн. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлыг нэг шатаар бууруулж байна. Энэ нь есдүгээр сарын 16-наас эхлээд урлаг, спортын бүх арга хэмжээ хэвийн горимд шилжиж байна. Бүхий л үйлдвэр үйлчилгээний арга хэмжээ мөн 16-наас эхлэн хэвийн горимоор үйл ажиллагаагаа явуулна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ