Гэртээ 14 хоног тусгаарлалтад байх журмыг цуцаллаа

Гадаад улсаас ирж буй иргэд ажиглах байранд 21 хоног тусгаарлагдсаны дараагаар 14 хоног гэрийн буюу өрхийн тусгаарлалтад байх учиртай.

Тэгвэл Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар гэртээ 14 хоног тусгаарлалтад байх журмыг цуцалсан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг хэллээ. 


ДЭМБ болон олон улсын байгууллагаас хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар, шинэ коронавирусийн нууц үе 14 биш 19 хоног байгааг тогтоожээ. Үүнтэй холбогдуулан тусгаарлах хугацааг 21 хоног болгосон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ