Их, дээд сургуулиуд есдүгээр сарын 21-нээс хичээллэхээр боллоо

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг их, дээд сургуулиудыг есдүгээр сарын 21 буюу ирэх долоо хоногоос эхлээд хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гаргасан талаар мэдээллээ.
Ц.Ганзориг "Улс дотроо Ковид-19-ийг алдаагүй байгааг үндэслээд урлаг спорт, худалдаа үйлчилгээ, бүх шатны сургалтын үйл ажиллагааг хэвийн горим буюу та бидний амьдрал халдвараас өмнө байснаар явуулах шийдвэр гаргалаа. Есдүгээр сарын 16-наас эхлээд урлаг спорт, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын цагийн хязгаарлалтад орсон байсныг хэвийн горимд шилжүүлж ажиллуулахаар боллоо. Есдүгээр сарын 21-нээс эхлээд бүх шатны боловсролын байгууллагууд, их дээд сургуулиуд хэвийн горимоор хичээллэнэ. Их дээд сургуулиудыг аравдугаар сарын 4 гэж тооцоолж байсан бол есдүгээр сарын 21 буюу ирэх долоо хоногоос эхлээд хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гарлаа" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ