Хаалттай хорих ангийн хүмүүжигчид сургалтад хамрагдаж, мод тарилаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги "Байгаль Эн Тэргүүнд. Ой модоо хайрлая. Цэнхэр алт усаа хайрлая" өдөрлөгийг Экологийн цагдаагийн албатай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд 40 гаруй хүмүүжигчдийг хүрээлэн буй орчны тухай сургалтад хамруулж, мод тариулсан байна.


429 дүгээр хаалттай хорих анги нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэй бөгөөд эмнэлэг нь нийгмийн эмзэг бүлгийн хүн ам болох Улсын хэмжээнд хорих ял эдэлж байгаа болон урьдчилан хоригдож буй этгээдүүдэд хорих ангийн зэрэглэл харгалзахгүй өвчлөл, халдварын байдлаар ангилан тусад нь байрлуулж, ял эдлүүлэн, сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ