Хуванцар, хөнгөн цагаан, бүх төрлийн цаасыг шахаж нягтаршуулах төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Улсын хэмжээнд жилд 3,3 сая тонн хог хаягдал гардаг бөгөөд үүний 10-15 хувийг хуванцар хог хаягдал эзэлдэг. Өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хуванцар, хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасыг шахаж нягтаршуулах пресслэгч төхөөрөмжийг 16 аймаг, улсын тусгай хамгаалалттай 6 газар нутагт гардууллаа. Ингэснээр аймаг, орон нутгууд хогны тээвэрт зарцуулах төсөв, санхүүг ихээр хэмнэх боломжтой болж байна.


Тухайлбал, нэг портер машинд өмнө нь 360 кг хог хаягдлыг багтаан тээвэрлэдэг байсан бол пресслэж эхэлснээр 3-5 дахин их хуванцар хаягдал буюу 1,5 тонныг нэг удаагийн тээвэрлэлтээр зөөх боломжтой болж байгаа юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ