310 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг хилээр гаргахыг завджээ

Дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг нууж, хилээр гаргахыг завджээ. Тодруулбал Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд энэ сарын 9-ны өдөр жолооч, Монгол Улсын иргэн Г нь өөрийн унаж явсан тээврийн хэрэгслийн чиргүүлийн доод хэсгийн ус хадгалах сав, болон дугуйнд нийт 310 кг дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг нууж, улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ.
Гаалийн ерөнхий газар энэ хэргийг шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ