Франкфурт-УБ чиглэлийн онгоцоор 240 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөө өглөө 06:00 цагт газардлаа.
Тус онгоцоор 240 иргэн эх орондоо ирж байгаа ба иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл,
- бага насны хүүхэдтэй гэр бүл-40,
- өндөр настан-12,
- эрүүл мэндийн шалтгаантай-21,
- бусад-172 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ