Ахмадууд “Насны хишиг”-ээ данс руугаа авах боломжтой боллоо

Монгол Улс 2017 оноос 65 ба түүнээс дээш насны ахмад настнуудад “Насны хишиг” олгох эрх зүйн орчинг бүрдүүлж жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог болсон. Тус тэтгэмжид 2018 онд 131.3 мянга, 2019 онд 138.4 мянган ахмад хамрагджээ.
Тэгвэл ахмад настнууд нийгмийн халамжийн нэгдсэн систем www.ehalamj.mn-д цахимаар дансаа бүртгүүлснээр “Насны хишиг”-ийн тэтгэмжээ банканд дугаарлахгүй шууд данс руугаа авах боломжтой боллоо. Харин интернэт ашиглах, цахим холболт хийлгэх боломжгүй ахмад настнууд өөрийн сум, хорооныхоо халамжийн мэргэжилтэнд хандан данс руугаа шууд авах хүсэлтээ цахимаар хүргүүлэх боломжтой болжээ.
Ташрамд дуулгахад, дээрх тэтгэмжээс гадна жирэмсэн эхийн, 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн, ихэр хүүхдийн тэтгэмж, Алдарт эхийн одонгийн мөнгөө шууд данс руугаа авах хүсэлтээ www.ehalamj.mn сайтаар буюу цахимаар гаргах боломжтой.







СЭТГЭГДЭЛ БИЧИХ