“Цэнхэр алтаа хайрлая” бүтээлийн уралдаан зарлалаа

Ус өдөр тутмын хэрэглээ... Хэрэглээ өөрөө хэмжээтэй. Гэтэл бид хэрэглэх ёстой уснаасаа хэд дахин илүү ус өдөр тутамдаа хэрэглэж мөн ус мөрнийг бохирдуулдаг. Иймээс “Эгэлгүй Монгол жаалууд” нэгдэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албатай хамтран “Цэнхэр алтаа хайрлая” бүтээлийн уралдаан зарлажээ.
Уг уралдаан гэрэл зураг, богино хэмжээний видео бичлэг, эссэ тэмдэглэл гэсэн гурван төрлөөр явагдах бөгөөд бүтээлийн агуулга усаа хайрлаж, зөв зохистой хэрэглэхийг, гол мөрнийг бохирдуулахгүй байхад уриалсан байх ёстой аж.
Тус уралдааны шагналын сан 500 мянган төгрөг бөгөөд уралдаанд оролцох бүтээлийг энэ сарын 22-ныг дуустал vajra.creator@gmail.com хаягаар хүлээн авч “Эгэлгүй Монгол жаалууд” фэйсбүүк хуудсанд байршуулж, шүүгчдийн бүрэлдэхүүн олон нийтийн хандалтыг харгалзан үзэж дүнгээ гаргах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ