Д.Нямхүү: Нийт 940 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Сүүлийн хоёр өдөрт 940 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Франц иргэн бидэнтэй цахимаар холбогдсон. Тэрээр шинжилгээ өгөхөд эсрэг бие буюу дархлал маш сайн тогтсон, эсрэг биетийн 78 хувийн үзүүлэлттэй байна гэсэн. Өөрөөр хэлбэл Ковид-19-ийн үүссэн эсрэг бие сайн байна гэдгийг тэндэхийн эмч нар ч хэлсэн байсан. Тухайн шинжилгээний хариугаа ч бидэнд зургаар явуулсан юм. Мөн тэрээр бидэнд баярлаж талархаж байгаагаа дахин илэрхийлсэн. Тиймээс буруу ташаа мэдээллийг онцгой үед гаргаж байгаа нь дайсагнаж буйн хэлбэр юм шүү.

Бидний нөр их хичээл зүтгэл, олон хүний нойр хоолгүй ажилласан хөдөлмөр, эмчилсэн 96.8 хувийн амжилтыг үгүйсгэж байгаа нь улс орноо эвгүй байдалд оруулахаас гадна дэлхий дахинд сөрөг хандлага үүсгэж байгаа үйлдэл болсон. Эмч нар маань худал мэдээлэл өгсөн хүнд арга хэмжээ авахыг холбогдох албаныхнаас хүссэн. Франц иргэн ийм байдал үүссэнд маш их харамсаж буйгаа мөн илэрхийлсэн" гэлээ.  




СЭТГЭГДЭЛ БИЧИХ