Б.Ууганбаяр: Тусгай үүргийн нислэгээр эрүүл мэндийн шалтгаантай 216, жирэмсэн 67 иргэнийг татан авлаа

ЭМЯ-наас зохион байгуулж буй өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "УОК АНУ-аас 217 иргэнээ татан авах ажиллагаа зохион байгуулсан. Солонгос руу хоёр удаагийн нислэгээр 535 иргэн ирлээ. Хонконг руу нэг удаагийн нислэгээр 261 иргэн, Япон улсаас 263 иргэнээ татан авлаа. Мөн Франкфуртаас нэг удаагийн нислэгээр 238 иргэнээ авлаа. Тусгай үүргийн нислэгээр бага насны хүүхэтэй 274, эрүүл мэндийн шалтгаантай 216, жирэмсэн 67, хөгжлийн бэрхшээлтэй 217 иргэнийг татан авлаа.
Өнөөдрийн байдлаар 2240 иргэн тусгаарлалтад байна. 31 зочид буудал, амралт сувилалд тусгаарлаж байна. Орон нутагт 409 иргэн тусгаарлаж байна. Ажиглалтад байгаа иргэдээс гаднаас дулаан хувцас авах боломжоор хангалаа. УОК-ын Шуурхай штаб ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ-тай хамтраад орон нутгийн шуурхай штаб, шуурхай багуудаа чадавхжуулах зорилгоор аймаг болгонд сургалт зохион байгуулна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ