Л.Мөнхтүшиг: Санхүүгийн хүндрэлээс болж ирж чадахгүй байгаа иргэдэд дэмжлэг үзүүлнэ

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл хийлээ. 


ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо 10,803 болж буураад байна.  Монгол иргэд хамгийн олноор сууж байгаа буюу 5028 хүн Солонгос улсад байна. Энэ сард Солонгосоос дөрвөн удаагийн нислэгээр 1000 орчим иргэдийг татан авна.

АНУ-д 2200 орчим хүн ирэх хүсэлтээ өгсөн.  Санхүүгийн хүндрэлд орсон, тийзээ авч чадахгүй байгаа иргэд ч байна. Бид шалгаад үнэхээр санхүүгийн хүндрэлтэй байгаа иргэдэд Монгол Улсад туслах иргэдийн сангаар дамжуулан 80 орчим иргэнд дэмжлэг үзүүлнэ. Мөн холимог гэр бүлтэй хүмүүсийн асуудлыг шийдэж визийг олгосон" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ