“Сумын хөгжлийн стратегийн төсөл”-ийг боловсруулах ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын хүрээнд тусгагдсан “Сумын хөгжлийн стратегийн төсөл”-ийг боловсруулах ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 174 дүгээр тушаалаар байгуулав.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан тус ажлын хэсгийн эхний хурал 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж цаашид хийх ажлын төлөвлөгөө болон холбогдох шийдвэрүүдийг гаргав.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ