"Тогтоол усанд живж амь насаа алдсан дөрвөн хүүхдийн хэргийг шалгах ажиллагаа дуусаагүй байгаа"

Энэ оны тавдугаар сарын 27-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан халианд тоглож байсан дөрвөн хүүхэд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаан "Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгах ажил үргэлжилж байна. Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар гэх мэт мэргэжлийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гарч экологийн дүгнэлт гаргана. Дүгнэлт гарсны дараа аль түвшний албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж хүүхдүүд хохирсон бэ гэдгийг тогтооно. Улмаар тодорхой болсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдана" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ